images

"Нэгэн залуу"


   Дуучин Альтернатив Отгоо буюу Х.Отгончимэг “Нэгэн залуу” дуугаа 2006 онд зохиожээ. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Төлөв даруу залуус эмэгтэйчүүдийн харцыг татаж, таалагдаж байдаг нь нийтлэг” хэмээн ярьж байсан удаатай. Тиймээс ч найз нөхөдтэйгөө ярьж суухдаа даруу, дөлгөөн нэгэнд л илүүтэй сэтгэл татагддаг тухайгаа дурссан байна. Үүнээс үүдэж шинээр гаргах гэж буй "Ten Tones" цомогтоо оруулах нэгэн дууны санаа орж ирсэн нь “Нэгэн залуу” дуу байжээ. Түүнд анх “Никитон” хамтлагийн бөмбөрчин Ж.Золбоо болон хамтлагийн басс гитарчин Ц.Цогоо, чөлөөт уран бүтээлч Буянаа нар нийлж ая зохиож өгсөн байна. Ингээд даруухан залууд зориулж дуу хийх бодолтой явсан Х.Отгончимэг Монголын амьд хөгжмийн мундагчуудаас авсан аяныхаа хэмнэлд нь тааруулан шүлэг бичжээ. Альтернатив Отгоо дууны шүлгийнхээ талаар нэг их бодож, түвдэлгүй амархан бичсэн гэнэ. Ингэж 2000-аад оны эхэн үеийн үзэгч, сонсогчдын хайртай уран бүтээл төрсөн түүхтэй. Монголын хамгийн анхны эмэгтэй рок дуучин гэгддэг Х.Отгончимэг хүүхэд залуу насандаа ардын дуу дуулдаг байжээ. Багаасаа дуу хөгжимд дуртай байсан тэрбээр 1990-ээд оноос гадаадын алдартай рок хамтлаг, дуучид сонирхож, улмаар 1998 оноос энэ урсгалаар уран бүтээл туурвих болсон байна. 

ergelt.mn 2021 онд дуучин Х.Отгончимэгтэй хийсэн ярилцлагаас.