images

“Хайрын дурсамж”


   “Хайрын дурсамж” дуу 1989 онд мэндэлжээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжав Ленинград хотод сурч байхдаа энэ дууг зохиосон бөгөөд дууны шүлгийг Я.Энхээ зохиосон юм. Л.Балхжав Ленинградын монгол оюутан байхдаа Орос хөгжмийн хамтлагтай танилцаж, хамтарч уран бүтээл туурвих анд нөхөр болсон байна. Нэг удаа хамтлагийнхан Л.Балхжавд монгол аялгуутай дуу зохиож өгөхийг хүсээд найруулгыг нь өөрсдөө хийе хэмээн санал тавьжээ. Ингээд хэлсэн ёсоор нь“Хайрын дурсамж” дууныхаа анхны хувилбарыг зохиож өгч, тэднээр дуулуулсан аранжировакаа дараа нь сургуулиа төгсөж ирэхдээ авчирсан байна. Эх орондоо ирсэн залуу хөгжмийн зохиолч МҮОНРТ-ийн хөгжмийн редакцид найруулагчаар ажилд оржээ. Гэтэл олон хамтлаг, дуучид завсар зайгүй уран бүтээл туурвиж байхыг хараад Л.Балхжав өөрийн зохиосон уг дуугаа шинээр дуулуулахаар сэдсэн байна. Тэгээд Б.Бадар-Ууганд санал тавьсанд баяртайгаар хүлээж авч, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Оюундэлгэртэй хамт дуулахаар болжээ. Энэ түүхийн талаар продьюссер Н.Халиун “1980-аад оны сүүлээр энэ дууг сонсож, хөгжмийн найруулгыг нь дахин хийх боломж олдож байлаа. Тэр үеийн Монголын рок поп хөгжмийн хэв маягаас эрс ялгарч байсан юм. Ямар гоё дуулаа вэ, ямар сайхан хөгжимдөө вэ гэж бодсон. Тэгээд Э.Бадар-Ууган маань гитарын найруулга дээр санал нэмж, Сонор студидээ бичүүлсэн” хэмээн дурсжээ.