images

4300


   Өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд нээлтээ хийсэн "Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон" бүтээлд нийтдээ ийм тооны тайлбар оржээ. Монголын түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран жил гаруй хугацаанд бүтээсэн энэ тольд 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрийг тайлбарласан бөгөөд эдгээр тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулснаараа хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай “Монголын нууц товчоо” болж байна.