images

“Наран тэнгэр ижий”


   Энэ дууны шүлгийг яруу найрагч М.Цэрэнтогтох Дорноговь аймгийн Алтанширээ сумын Ууганжаргал хэмээх бүсгүйн захиалгаар бичжээ. Бүсгүй түүнтэй анх утсаар холбогдохдоо нутаг ус, газар орны байр байдлын талаар хуучилж, ээждээ зориулж дуу хийлгэх хүсэлтэйгээ хэлж, бүр дуу аялж өгчээ. Ууганжаргал ч дуу хуурт дуртай, сайхан дуулдаг хүн байж. Ийн яриа өрнөсний дараагаар ээжийнхээ тухай намтрыг М.Цэрэнтогтох руу бичээд явуулжээ. Яруу найраг ч нэлээн удаа бодож явсны эцэст нэг өдөр Ууганжаргалын утсаар ярихдаа хэлсэн “Энэ хавар ээжийнхээ төрсөн буйрт очиж хөрвөөсөн чин жигтэйхэн их сэтгэл гэгэлзлээ” гэснийг санаад шууд шүлгээ бичиж эхлүүлсэн байна. Тэгээд захиалсан эзэн рүү нь явуултал таатай хариу ирэхээр нь хөгжмийн зохиолч О.Эрдэнээд өгч аялгуу хийлгэсэн байна. Улмаар хөгжмийн зохиолч О.Эрдэнээ дуучин П.Жимсээд сонсгоход мөн л таалагдаж уран бүтээл төрсөн түүхтэй.

М.Цэрэнтогтох “Миний 108 дуу” номоос.