images

Shenzhou


  Өмнөд хөршийн сансрын хөлөг болох “Shenzhou” нь бурханлиг, тэнгэрлиг хөлөг, газар гэсэн утгатай ажээ. Уг хөлөг ЗХУ-ын “Союз” хөлөгтэй төстэй бөгөөд 9.3 метр урт, 7840 кг жинтэй аж. Тус хөлгийн эхний дөрвөн нислэгийг 1999-2002 онд туршиж хүнгүй хөөргөжээ. Улмаар “Shenzhou 5” сансрын хөлгийг 2003 оны аравдугаар сарын 15-нд Ян Ливэй нисгэгчтэй хөөргөснөөр нисгэгчтэй сансрын хөлөг хөөргөсөн дэлхийн гурав дахь орон Хятад болов. Тухайн үед Ян Ливэй сансарт 21 цаг болоод эргэн ирсэн байна. Харин зургаа дахь хөлгийг 2005 оны аравдугаар сарын 12-нд хоёр сансрын нисгэгчтэй таван өдрийн турш явуулсан бол 2008 оны есдүгээр сарын 25-нд долоо дахь хөөргөлтөөр гурван нисгэгч сансарт гарч багийн ахлагч Жай Жиган Хятадын анхны задгай сансарт алхсан хүн болжээ. Улмаар 2011 онд тус улс “Tiangong” сансрын станцтай болж наймдахь “Shenzhou”-г нисгэгчгүй явуулж туршсан бол 2012 онд ес дэх хөлгийн багт анхны эмэгтэй сансрын нисгэгч багтаж сансарт гарчээ. Тус улс өнгөрсөн долоо хоногт “Shenzhou 17”-г хөөргөж, мягмар гарагт “Shenzhou 16”-г эх газарт хүлээн авсан бөгөөд хөлгийн багийнхан сансрын станцдаа 5-6 сарын хугацаанд байрлаж ажилладаг болсон юм.