images

“Өөдрөг сэтгэл”


"Инээмсэглэл" хамтлагийн Өөдрөг сэтгэл” дууны түүхийг хүргэж байна.

   Монголын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн амьд хөгжмийн "Инээмсэглэл" хамтлагийн Б.Долгион Ч.Ганболд, Н.Ганхуяг нар бага сургуулийн дөрөв, тавдугаар ангиасаа найзалжээ. Багаасаа нэгнээ мэдэх болсон тэд улмаар есдүгээр ангидаа хамтлагаа байгуулжээ. Тус хамтлагийн “Өөдрөг сэтгэл” дууг Б.Долгион зохиосон бөгөөд анх “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чукад өгөх гэж байжээ. Гэвч тэрбээр энэ дуугаа амьдралд хандаж байгаа зарчмуудын нэг хэмээн тодорхойлсон учир өөрсдөө дуулж олонд хүргэсэн байна. Мөн өөрийнх нь шүтэн бишрэгч “Битлз”-ийн дууны багахан хэсгийг иш татсан гэнэ. Тэр нь хамтлагийн бөмбөрчин Ринго Старын 2004 онд гаргасан “When i sexty four” нэртэй дуу байжээ. Тиймээс ч энэ дуунаас санаа аваад дандаа өөдрөг сэтгэлтэй байя, бусдыг ч мөн өөдрөг байхыг уриалан цөөн үгээр илэрхийлэхийг зорьжээ. Сонирхуулахад Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы аав Ч.Балчинжав нь дуулдаг, шүлэг бичдэг хүн байжээ. Тэрбээр аавынхаа “Урин хавар ирлээ” шүлгээр нь дуу хийж өөрт нь зориулж байв.