images

Хулан


   Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас үзвэл Монгол улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 13571 Хулан нэртэн байгаа нь бүгд эмэгтэй. Хулан гэмэгц эмэгтэй л хүн гэж хэн хүнгүй бодох. Гэтэл үгүй аж. Авто тээврийн үндэсний төвд Г.Хулан нэртэй залуу Техникийн хяналтын хэлтсийн мэргэжилтнээр ажилладаг. Ховд аймгийн Зэрэг сумын уугуул тэрбээр эгч, охин дүүгийн хамт эхээс гурвуул. Анх Эрдэнэхишиг нэртэй байсан ч нялхдаа өвдөж айлгаад ижий аав нь аргагүйдэн хүүхдэд сайн гэгддэг нутгийн 90 шахсан эмгэнийг зорьж очин үзүүлэхэд “Нэр нь хүнддэж. Хүнд гүйцэгддэггүй хулан тахийн нэр өгч Хулан болгож өөрчил” гэсний дагуу ийм нэртэй болжээ.        Дашрамд сонирхуулахад, Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтэст мөн Г. Номин нэртэй залуу мэргэжилтнээр ажилладаг байна.