images

Лагшми


   Дуучин Дэлгэрмөрөнгийн дунд охиныг Д.Лагшми гэдэг. Ийм нэртэй 14 хүн байгаагийн 12 нь 2016 оноос хойш төржээ. Харин Лакшми нэртэй 12 хүн байгаагийн 11 нь 2015 оноос хойш төрсөн. Лакшми нэртнүүдийн анхдагч нь МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн эдийн засагч Б.Лакшми ажээ. Лакшмиг энэтхэгчүүд эд хөрөнгө, аз, хүч чадал, гоо үзэсгэлэн, хөгжил цэцэглэлт, үржил шимийн бурхан хэмээн шүтдэг. Бурхны нэрийн гарал үүсэл, утгыг санскрит хэлний лакши буюу зорилго, хувь тавилан хэмээн тайлбарладаг байна. Хиндү шашны лакшми бурхан нь бадамлянхуа цэцэг барьсан дүртэй эмэгтэй юм