images

Сумъяабэйс


МУИС-ийн ХЗС-ийн оюутан А.Сумъяабэйс нэрийнхээ тухай ингэж ярьлаа.

   "Миний аав бөх их сонирхдог хүн. Тэгээд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат улсын начин Цэрэннадмидын Сумъяабэйсийг их дэмждэг байж. Ц.Сумъяабэйс бөх 2000 оны улсын наадмаар тав давж начин болсон юм билээ. Тэгэхэд би ээжийнхээ гэдсэнд олдож аав намайг гэдсэнд байхад энэ нэрийг өгсөн гэдэг. Тэгээд би 2001 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн юм. Монголд иргэний бүртгэл дээр энэ нэрийг хатуугийн болон зөөлний тэмдэгтэй хоёр янзаар бичдэг. Минийх Сумъяабэйс гэж бичдэг нь" хэмээн ярьлаа. Монголд ийм нэртэй 79 хүн байдгийн хоёрынх нь нэрийг зөөлний тэмдэгтэйгээр бичиж улсын бүртгэлд бүртгэжээ.