images

Цагаан-Уул


МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Ази судлалын тэнхимийн Япон хэл судлалын ангийн оюутан Ганболдын Цагаан-Уул манай сайтад нэрийнхээ тухай ярилаа.

   “Миний нэрийг сонссон хүмүүс цаст оройтой, цагаан өнгөтэй уул, эсвэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум гэж андуураад байдаг. Гэхдээ аав минь надад энэ нэрийг үхэшгүй мөнхийг бэлгэдэж өгсөн. 1500 метрээс дээш өндөр уулын сэрүүн бүсэд ургадаг Цагаан-Уул буюу edelweiss цэцэг нь Монголд үхэшгүй мөнхийг бэлгэддэг. Манай улсад надтай ижил нэртэй 18 хүн байдаг юм билээ. Гэхдээ би хэнтэй нь ч таарч байгаагүй” хэмээн Г.Цагаан-Уул ярилаа. Түүнтэй ижил нэртэй хүмүүсийн нэг нь яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын том хүү Э.Цагаан-Уул юм. Мөн яруу найрагч До.Болдхуягийн хүүг Б.Цагаан-Уул гэдэг.