images

Амазон


   1995 оны долоодугаар сард цахим номын худалдаагаар эхэлсэн Жефф Безосын бизнес одоогийн Амазоноос өөр нэртэй байжээ. Тэрбээр 1994 онд гараждаа байгуулсан компаниа “Кадабра” гэж нэрлэсэн байна. Энэ нэрийг зохиолч Брэд Стоүний “The Everything Store” зохиолын абракадабра гэдэг шидэт үгээс санаа аван өгсөн аж. Гэвч хуульч нь түүнд ид шидийн сэтгэлгээ дэмий гэж зөвлөснөөс гадна утсаар ярьж байхад хүмүүс “Кадавир” гэж буруу сонсдогийг хэлжээ. Ингээд Ж.Безос тухайн үед вэбсайтуудыг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаадаг байсан учраас А үсгээр эхэлсэн тохирох нэрийг толь бичгээс хайж эхэлсэн байна. Гэхдээ ийм санаа олохынхоо өмнө Awake.com, Bookmall.com, Browse.com, Relentless.com зэрэг домайн хаягийг худалдан авч өөр дээрээ бүртгүүлсэн гэнэ. Ингээд бизнесээ улам өргөжин тэлэхийг бэлгэдэж дэлхийн хамгийн том голын нэг Амазоны нэрээр компаниа нэрлэв. 1990-ээд оны дунд үед байгууллагадаа А үсгээр эхэлсэн нэр өгөх нь вэбсайтын жагсаалтаас гадна гар утасны дугаарын жагсаалтад эхэнд бичигдэх давуу талтай байсан гэдэг.