images

Бавууюүлжал


   УСУГ-ийн ээлжийн механикч Т.Бавууюүлжал манай сайтад нэрийнхээ тухай ярилаа.

   Миний нэр Монголд ганц юм билээ. Би уг нь Налайхын Городокын хүүхэд. Гэхдээ ээж маань Дундговийнх учраас тэнд багадаа хэсэг амьдарч байлаа. Харин миний нэрийг Дундговийн Адаацаг сумын лам өгсөн гэдэг. Өгөхдөө зүгээр Бавуу гэж нэр өгсөн дээр өвөө Юүлжал гэж нэмжээ. Юүлжал гэдэг нь бурхны нэг номын нэр гэсэн. Энэ тухай сайн мэддэггүй юм. Харин өнөө лам олон хүүхдэд Бавуу гэдэг нэр өгсөн юм билээ. Тэрийг нь өвөө жаахан өөрчилсөн хэрэг. Юүлжал гэдэг нэртэй хүн Монголд байдаггүй болохоор хүмүүс их гайхна. Гол төлөв Бавууюмжир гэж андуурдаг юм. Намайг бага байхад Христийн сүмүүд хүүхдүүдэд бэлэг их тараадаг байлаа. Тэгсэн нэг удаа намайг хорооноос дуудаад сүм дээр очтол солонгос пастор, хорооны ажилтан монгол хоёр миний нэрийг бүр уншиж огт чадахгүй их сонин үг хэлж байсан санагддаг юм.