images

Нийгэмлэг


   MGL радиогийн “Үдийн хачир” нэвтрүүлгийн “Үдийн хачир” фэйсбүүк группт хүмүүс өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаа бичдэг билээ. Тэгвэл тус группт хүмүүсийн нэрийн тухай хөгжилтэй нийтлэлүүд орсноос үзвэл, А.Ванчиндорж гэдэг хүн “Манай аавын талынхан их содон нэртэй хүмүүс байдаг” хэмээн нэгэн нийтлэл оруулжээ. Түүний том авга ахыг Төмөрчөдөр, бага авга ахыг Шинэхүү гэдэг нь хамгийн түгээмэл нэр байсан бол бусад авга нарынх нь нэр Монголд ганц ажээ. Тухайлбал, А.Ванчиндоржийн аавын Арсланзоригт нэр Монголд ганц гэнэ. Мөн аавынх нь дүүг Нийгэмлэг гэдэг бөгөөд Монголд ганц ийм нэртэй хүн юм. Үүгээр зогсохгүй бага авга эгчийг нь Цагаан-Охин гэдэг бөгөөд ийм нэр Монголд дөрөв байдаг аж. Харин дунд авга эгчийг нь Гологдол, дунд авга ахыг нь Сэтгүүл гэдэг байна. Харин А.Ванчиндоржийн төрсөн дүүг А.Монгол-Улс гэдэг бөгөөд энэ нэр Монголд ганц ажээ. Мөн өөрийнхөө охинд В.Танхилнамулун нэр өгсөн нь мөн Монголд ганц юм. Тэрбээр үүнийгээ “Энэ бол миний охины нэр. Би энэ нэрийг өгсөн юм. Өвөөтэйгөө адилхан ч юм уу” хэмээн тайлбарлажээ.