images

Мөнхсанаа


   Холливүүдийн жүжигчин Жулия Робертс 1999 онд Төв аймгийн Сэргэлэн суманд ирж малчин айлд өнжин хоноглон “Wild Horses of Mongolia with Julia Roberts” цуврал баримтат кинонд тоглосон билээ. Тэрбээр тухайн онд төрсөн тахийн унаганд Мөнхсанаа нэр хайрласан нь амьдарч байсан айлынх нь хүүгийн нэр байсан юм. Тэгэхэд унага дөнгөж төрөөд цасан дээр унаж зүүн чих нь хулмайгаад хөлдсөн байсан гэдэг. Харин унага азарга болж 15 наслаад 2014 онд үхсэн байна. Тахийг үрчлэх хөтөлбөрийн хүрээнд жил бүр шинэ төрсөн унагануудад нэр өгөх боломжтой бөгөөд үнэ нь 100 доллар байдаг. Эдинбургийн хунтайж асан Филипп мөн монгол тахийн унаганд Белморал нэр өгч байсан түүх бий.