images

Бенжамин Нетаньяху


   Израиль улсын одоогийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Тель-Авив хотноо 1949 оны аравдугаар сарын 21-нд төржээ. Тэрбээр Израиль улс тусгаар тогтсоноос хойш гурван удаа ерөнхий сайдаар сонгогдсоноор тус улсын төрийн тэргүүнээр хамгийн удаан ажилласан хүн болоод байгаа юм. Түүхч Бензион Нетаньяхугийн хүү тэрбээр 1963 онд АНУ-ын Филадельфиа хот руу гэр бүлийн хамт нүүж 1976 онд Массачусеттсийн технологийн их сургуулийг төгссөн байна. Түүний Нетаньяху овог нь Нетан буюу тэр өгсөн, Яхвэ буюу Израилийн эзний гэрээний товч нэр YHWH гэсэн үгсээс бүтдэг нийлмэл нэр ажээ. Иймээс эзний хайрласан, өгсөн, хүртээсэн гэсэн утгыг илэрхийлдэг. Харин дээрх хоёр үгийг эсрэгээр нь нэрлэвэл мөн л Библид дурдагддаг Жонатан гэдэг нэр бий болдог байна. Харин  Бенжамин нь Библид гардаг Жакобын 12 хүүгийн нэгний нэр аж. Өөрөөр хэлбэл, тус улсын ард иргэд түүнийг нэрээр нь Библид үндэслэсэн Израилийн еврей хотын жинхэнэ бэлгэ тэмдэг хэмээн хүлээж авдаг ажээ. Мөн Б.Нетаньяхугийн ахыг Жонатан Нетаньяху гэдэг байсан бөгөөд тэрээр 1970-аад оны дундуур дайнд үрэгдсэн юм.