images

Кай


  Алдарт загвар өмсөгч Желена Хадид буюу Жижи Хадид, дуучин Заян Малик нарын охиныг Кай гэдэг. Энэ нэр нь Ж.Хадидын дүү сүпермодел Белла Хадидын нэртэй холбоотой ажээ. Б.Хадидын жинхэнэ нэрийг Изабелла Кайр Хадид гэдэг байна. Харин Кай болон Кайр нэр нь хоёр загвар өмсөгчийн аав палестин гаралтай Мохамед Хадидын ээж Кайряхын нэрээс гаралтай. Тэрээр хааны гэр бүлээс гаралтай нэгэн байсан тул ач охин нь энэ өв соёлоо хадгалахаар охиныхоо нэрийг учиртай өгчээ. Үл хөдлөх хөрөнгийн магнат М.Хадид "Ээжийн маань өвөг эцэг 18 дугаар зуунд Галилегийн хаан, Назарет буюу одоогийн Израелийн нийслэл хотын хунтайж байсан Дахер Аль-Омер" хэмээн ярьж байжээ. Тэгвэл Кай нэр нь арабаар шилэгдмэл нэгэн, хүч чадал, хаан титэм залгамжлагч гэсэн утга илэрхийлдэг байна.