images

Маанийн зургаан үсгийн учир


   Өвөрхангай аймгийн Уянга сумын дунд сургуулийн гуравдугаар ангид сурч байхдаа би Банжаагаасаа “Маанийн зургаан үсэг ямар учиртай юм бэ?” гэж асууж үзсэн юм. Банжаа надад маанийн зургаан үсгийн учрыг ингэж тайлбарлан xэлж билээ. Гол санааг нь дэлгэрүүлэн тайлбарлаад уншигч танд xүprэe. Өгүүлэх нь:

“Бypxан багшийн сургаал умардаас умардад түгэхдээ дээд төрөлхтний Их Монголын оронд нинж сэтгэлийн хувилгаан Жанрайсэг бурхны зүрхэн тарни болох маанийн зургаан үсгийн чадлаар дэлгэрсэн гэж дээд лам багш нар айлддаг байжээ. “Ум Ma Hи Бaд Mэ Xум” гэдэг маанийн зургаан үсэг нь “Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан буяны дээд эрдэнийн ерөөлөөр хорвоогийн балчиг дотроос урган гарах бадам лянхуа цэцгэн дээр ухааны үрээр ариусан дэлгэрэх болтугай” гэсэн утгатай. Товчлоод “Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд” гэж ерөөл тавьж буй хэрэг. Яагаад ийнхүү ерөөл тавих болсны учрыг Банжаа тодруулан тайлбарлаж билээ. “Ум нь хорвоо ертөнц үүсэхдээ анх гаргасан дуу авиа болно. Тийм учир “Ум” үсгийг энэ хорвоогийн аливаа зүйлийн эхлэл гэж үздэг агаад эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны үүслийг төлөөлөх учир шалтгаан нь болдог. Хубилай цэцэн хаан улс гүрнээ хятад хэлээр “Юань” гэж нэрлэсэн нь угтаа бол “Ум” буюу шим ертөнцийн эхлэл гэсэн утгатай. Юань гүрний төрийн дээд бэлгэдэл нь “Ум” үсэг байсны учир тийм болой. “Ма Ни” гэдэг нь “дээдийн эрдэнийн ерөөл” гэсэн утгатай үг. Маань унших нь тэгэхээр монгол хэлэнд “дээдийн ерөөл тавих” гэсэн утгатай үг ажээ. Бидний өвөг дээдэс хэдэн зуун жилийн турш дээдийн сайн ерөөл тавьж иpсэн билээ. “Бад Мэ” буюу бадам нь шим ертенцийн балчиг дотроос ypracaн ариун лянхуа цэцэг болно. “Хум” нь ухааны үрээр ариусан үржин дэлгэрэг гэсэн ерөөлийн үг. Энэ бүгд шүтэн барилдлагааpaa нийлээд зөвхөн өөрийн тусын тулд биш ертөнцийн бүх амьтны тусын тулд маанийн ерөөл авч буй үйлс буян болно гэсэн утгатай. Маанийн дээдийн ерөөлийг бид түм, бум, cая, живаа, дүнчүүрээр өргөж байж, сая нэг юм дээд төрлөө олдог тавилантай. Төгсбуянтын шажин дэлгэрсэн дээдийн төрөлт Их Монголын оронд хүн бүр маанийн ерөөлийг олон зуун үеэрээ өргөсөн тул биднийг их буян заяа түшиж байгаа хэрэг. Уг нь бол Их Монголын буян заяа тийм aмархан барагдах учиргүй юм. Сайн цагийн мянган бурхан залрах яагаа ч үгүй байна. Одоохондоо дээдсийн тангараг тaмцаa жaaxaн муудсаны гoроор шажин цөвтөж доройтчихоод байна. Дахин cэргэх сайн цаг удахгүй ирэх учиртай юм. Нас залуу, цус шингэн, цог золбоо, зориг хийморь нь бадарсан та нар үзэж магад даа” гэсэн юм.

  Би Орост дээд сургуулиа төгсөөд ирдэг тэр зун зориод очиход Банжаа маань насанд дарагдаж, нэлээд ядруу болсон байв. “3а, би зүгээр суусан ч чилж ядраад байдаг болжээ. Хоол хош хийхэд нэн бэрх болсон байна даа. Аяга хоол хийлээ ч идэж барахаа байж. Одоо би хорвоогийн жамаар харах гэсэн ч нүдгүй, харайх гэсэн ч хөлгүй, хазах гэсэн ч шүдгүй боллоо. Өсөхөд шүд цагаан, өтлөхөд үс цагаан, үхэхэд яс цагаан гэдэг туйлын үнэн үг ээ. Цаг нь ирэхээр цаст уулын цагаан барс ч гэсэн шоргоолжинд баригддаг учиртай юм гэсэн. Хорвоогийн хонины ээлжийг өнгөрөөх цагт ойр байвал толгой түшиж, хонх дуугаргаарай! Өөд болсны дараа боломж таарвал ил тавьж, хойноос минь хэдэн маань л хэлж байгаарай! Аливаа зүйл өөр өөрийн заяа төөрөг, хувь тавилантай ч Халхын их шүтээнийг Бурханы шажин цөвтөж, амьтны сүжиг нимгэрсэн өнөө цагт харж хандаж яваарай!” хэмээн захиж билээ. Одоо би хаана ч явсан, хэдийд ч байсан Банжаагийн гэгээн дүр сэтгэлд харван буух бүрд маань хэлдэг юм. Маанийн ерөөл гэдэг ийм л учиртай.

Ширчингийн Баатар. “Миний өссөн монгол ахуй” ном. 307-309 дүгээр тал.