images

Замилан


   “Нарны садан”, “Говийн домог” зэрэг кинонд  тоглосон жүжигчин, дуучин Б.Замилан нь “Хүн” театрын захирал Д.Болор-Эрдэнийн охин билээ. Тэрбээр нэрийнхээ тухай “Gogo” сайтад “Миний нэр хорвоо ертөнц гэсэн утгатай. Аав маань хорвоо ертөнц шиг уудам, хязгааргүй, төгсөшгүй, төгс  төгөлдрийг бэлгэдэж энэ нэрийг надад хайрласан болов уу гэж боддог. Ер нь хүний нэр надад яагаад ч юм тарни шиг санагддаг” хэмээн ярьжээ. Түүний аав “Эх нутгийн дуу” дууных нь зохиолч юм. Одоогоор манай улсад 258 Замилан нэртэй хүн байгаагаас дуучин Д.Жаргалсайханы том хүү “Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилан мөн уран бүтээлч, олны танил юм. Мөн Замилан нэртнүүдийн 135 нь 2010 оноос хойш төржээ.

Эх сурвалж: Gogo.mn