images

“Амьдрал”


   Дуучин С.Жавхлангийн дуулснаар олны сэтгэлд хоногшсон “Амьдрал” хэмээх энэ дууны шүлгийг МУСТА, яруу найрагч Х.Соёмбо бичжээ. Тэрбээр “Төгсөх оюутны дуу”, “Цасан дээр”, “Миний найз”, “Хэнийх ч биш минийх” зэрэг 200 гаруй дууны шүлгийн эзэн юм. Энэ талаараа тэрбээр 2009 онд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би "Амьдрал" дууг дотроо их шатаж бичсэн юм. Гэхдээ дуу амилна гэдэг маш олон хүчин зүйлээс шалтгаална л даа. Эхлээд шүлэг, дараа нь хөгжмийн зохиолч, тэгээд хөгжмийн найруулагч, эцэст нь дуулах дуучин нь байна. Мөн клип хийж амилуулж байгаа хүмүүс нь байна. Ингээд бодохоор нэг дууны ард арав, хориод уран бүтээлч байдаг юм” гэжээ. Харин энэ шүлэгт нь СТА Т.Найданжав ая зохиосон юм.