images

Юнрэнцоо


   Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын том охиныг Юнрэнцоо гэдэг ажээ. Сүмоч 2007 онд ууган охиндоо Юнрэнцоо гэдэг монгол, Амиюү гэдэг япон нэр өгсөн юм. Харин 2008 онд төрсөн хүүдээ Мөнхжаргал буюу Махато, 2011 онд төрсөн охиндоо Маяа, 2016 онд төрсөн бага охиндоо Маюүва нэр өгсөн байна. С.Мөнхбат аварга бага хүүгийнхээ хүүхдүүдийн нэрийг Гандантэгчэнлин хийдийн лам нараас асууж өгсөн гэдэг. Юнрэнцоо хэмээх нэр нь урт удаан наслахыг бэлгэддэг бөгөөд юнрэн гэдэг нь өнө мөнх, цоо гэдэг нь нуур далай гэсэн утгатай ажээ. Өдгөө Монголд ийм нэртэй долоон хүн байдаг.