images

“Учрахын ерөөл”


   Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг, С.Баатарсүхийн хөгжим “Учрахын ерөөл” дуу 1974 онд бүтээгджээ. Хөгжмийн зохиолч С.Баатарсүх ОХУ-ын Уралын консерваторид хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшин 1982 онд төгссөн байна. Харин Б.Лхагвасүрэн 1973-1977 онд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд суралцаж байжээ. Мөн тэд хоёул 1974-1975 онд Эрхүү хотын орос хэлний бэлтгэлд хамт суралцаж байсан юм. Бэлтгэлд байхдаа нэг удаа уран бүтээлийн яриа дэлгэн суухдаа өөр өөрийн хөгжим хийгээд шүлгийг нийлүүлж дуу бүтээх санааг гарган ажил хэрэг болгосон байна. Тэгээд юуны түрүүнд Эрхүү хотын оюутны “Найрамдал” хамтлагаар дуулуулж, улмаар 1975-1982 онд Свердловск хотын оюутны “Найрамдал” хамтлаг энэ дууг дуулж байжээ. Түүнээс 10-аад жилийн дараа 1998 онд С.Баатарсүхийн “Цэнхэр залаа” тоглолтод энэ дууг дуучин Г.Эрдэнэбат дуулснаар Монголын радио Алтан сандаа авсан юм. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нь мөн Уралын консерваторид суралцаж төгссөн юм. Энэ дууг МҮОНР-гийн 1998 оны "Цэнхэр залаа” тоглолтын хоёрдугаар хэсгээс сонсох боломжтой.