images

Содхилчин


   2021 оны дөрөвдүгээр сард Баян-Өлгий аймгийн Хулжаатын заставт Хил хамгаалах ерөнхий газрын ахлагч Д.Түмэн-Өлзийн гэргий Ц.Наранчимэг амаржиж эх орныхоо торгон хил дээр хүү төрүүлсэн билээ. Долоон сартай жирэмсэн байсан тэрбээр Улаанхус сумаас түргэн дуудсан ч тэр нь замдаа саатаж ирээд эх барихын эмч гэрт нь төрүүлэх шийдвэр гаргажээ. Учир нь, эх машинд амаржих эрсдэлтэй байж. Харин Ц.Наранчимэгийг гэртээ амаржих үед нөхөр нь хилийн манаанд гарч байсан юм. Иймээс эхнэрийнх нь тухай хэлийг цэргийн анги алба хаагчид нь залгуулж байв. Улмаар заставт мэндэлсэн хүүд нэр өгөх болоход хилийн цэргийн ангийн бүх цэрэг, харуул манаачдыг оролцуулан таваг дүүрэн нэр бичиж будаанд хийгээд шигшжээ. Тэгэхэд Сэндэр нэрт дэслэгчийн бичсэн Содхилчин нэр хоёр удаа гарч ирсэнд бүгд бэлгэшээн хүүд энэ нэрийг хайрласан байна. Тиймээс хилийн заставт мэндэлж хилийн цэргээс хилчин нэр авсан хүүгээ хилчин аав нь хилчин болгох хүсэлтэй ажээ. Тухайн үед будаанд шигшсэн нэрийн дотор Хилчинхүү, Сүлдэтбагана, Хилчинзаяа зэрэг нэрс байсан гэдэг. Холбоонуурын заставт танилцаж 2013 онд нэг гэр болсон хоёрын гурав дахь үр нь Т.Содхилчин юм. Өдгөө Т.Содхилчин хүү гурван нас хүрээд байна. Хүүгийн ээж Хилийн цэргийн 0285 дугаар ангийн 0226 дугаар салбарт туслах аж ахуйн эрхлэгчээр ажилладаг ажээ.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар.