images

Карди Би


   Реппер Карди Би The Wendy Williams Show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тайзны нэрийнхээ учрыг ярьжээ. Тэрбээр тайзны нэрээ “Bacardi” ликёрны нэрээс санаа аван сонгосон байна. Түүний жинхэнэ нэрийг Белкалис Марленис Алманзар гэдэг бөгөөд ээж нь 1962 онд тусгаар тогтнолоо зарласан Тринидад Тобаго улсаас, аав нь Доминикан улсаас гаралтай юм. Харин Карди Би 1992 онд Нью-Йорк хотод төржээ. Тэрбээр 16 насандаа сонгосон тайзны нэрийнхээ тухай “Миний эгчийг Хеннеси Каролайн гэдэг. Тиймээс хүн бүр намайг Бакарди гэж хочлох болсон. Дараа нь би та нарын мэдэж байгаачлан Карди Би болгож богиносгосон юм” гэжээ. Мөн Карди Би гэдгийн Би-г ямар ч утгатай байж болно гээд “Тухайн өдрөөсөө шалтгаалаад үзэсгэлэнтэй (beautiful) эсвэл танхай (bully) байж болох юм” гэсэн байна. Мөн түүний жинхэнэ нэрийн эхний үсэг гэсэн таамаг ч бий. Тэрбээр тайзны нэрийнхээ ийм тайлбарыг хамгийн анх “Twitter” дэх хаягтаа 2016 оны долоодугаар сард оруулж байжээ. Реппер Карди Би нь Грэммийн шагналаас гадна зургаан удаагийн “American Music Awards”, найман удаагийн “Billboard Music Awards” болон бусад хөгжмийн наадмын олон шагналтай дуучин юм.