images

Техно Механикус


   Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск, дуучин Граймис нар дахин нэг хүүтэй болсноо олонд зарлаагүй өнгөрсөн нь саяхан ил болсон билээ. Учир нь сэтгүүлч Уолтер Айзексоны бичсэн И.Маскийн намтар номд 11 дэх хүүгийнх нь тухай өгүүлснээр бага хүүгийнх Техно Механикус нэр олны анхаарлыг татах болов. Иймд бага хүүгийнхээ нэрийн учрыг И.Маск математикийн шинжлэх ухаантай холбож тайлбарласан юм. Тэрбээр Архимедийн анх тооцоолсон тойргийн диаметртэй холбож “Tau Techno Mechanicus. Circumference/Diameter" гэсэн тайлбар "Х" дэх хаягтаа бичжээ. Граймисээс төрсөн том хүү X Æ A-Xii-гаа Х гэж хочилдог тэрбээр отгон хүүгээ Тау гэж хочилдог байна. Энэ хоч нь пи тоо буюу 3.14-ийг хоёр дахин үржүүлсэн гэх утгатай юм. Өөрөөр хэлбэл, энэ нь И.Масктай бага хүү нь нэг өдөр төрснийг илтгэнэ. Учир нь, 3.14-ийг хоёроор үржүүлэхэд үржвэр нь 6.28 буюу зургадугаар сарын 28 гэсэн утгыг илэрхийлж байгаа аж. И.Маск нь хүүхдүүддээ хачин нэр өгдгөөрөө алдартай. Тэрбээр анхны зохиолч эхнэрээсээ зургаан хүүхэдтэй байсан ч ууган хүү Невада нь нялхдаа нас барсан бөгөөд тэдний таван хүүхэд нь хоёр болон гурван ихэр юм. Гэвч тэрбээр анхны эхнэрээсээ 2008 онд салж, 2018 онд дуучин Граймистай үерхжээ. Тэд 2020 онд хүүтэй болж, ууган хүүдээ X Æ A-Xii гэдэг нэр өгсөн. Харин 2021 оны 12 дугаар сард төрсөн охиндоо Exa Dark Sideræl Musk нэр өгсөн боловч өнгөрсөн онд нэрийг нь Ү болгож солив. Мөн И.Маск 2021 оны 11 дүгээр сард “Tesla” компанийн автомат жолоодлогын төсөл дээр ажиллаж байсан "Neurаlink" компанийн захирал бүсгүйгээс ихэр хүүтэй болсон юм. Гэхдээ тэд хүүхдүүдийнхээ нэрийг олон нийтэд зарлаагүй.