images

Наранзун


   Манай улсад Наранзун нэртэй 109 хүн байгаагийн 92 нь 2010 оноос хойш төржээ. Харин тэдний дундаас хамгийн анхны ийм нэртэй бөгөөд олны сайн таних нь хөгжмийн зохиолч, продюссер Б.Наранзун. Тэрбээр 1973 онд төрсөн бөгөөд 1996 онд МУИС-ийг ардын урлаг судлаачаар төгсжээ. Гурван зуу гаруй дуу зохиосон Б.Наранзун 2022 онд УГЗ цол хүртсэн билээ. Тэрбээр нэрийнхээ тухай "Манай өвөөгийн өгсөн нэр. Энэтхэгийн их эрдэмтэн, филиософич Нагаржунайгийн нэрийг анх надад өгөх гэж байгаад больж Наранзун болгосон гэсэн. Бага байхдаа нэрнээсээ их ичдэг байлаа. Том болоод “Наранзун өвөө” гэж дуудуулна гэхээр онигоотой санагддаг байж. Одоо бол харин ч их бахархдаг. Нөгөө талаар их хариуцлагатай нэр. Буруу юм хийвэл шууд Наранзун гээд баригдчихна. Элбэг байдаг нэр биш шүү дээ" хэмээн "Өдрийн сонин"-д ярьжээ. Б.Наранзуны дүү мөн л Мөнгэрэл гэдэг ховор нэртэй ажээ.

Гэрэл зургийг Unread.mn сайтаас.