images

“Хайрын сарнай”


   1990-ээд оны үеийн залуусын сонсох, дуулах дуртай байсан "Хайрын сарнай" дууг хөгжмийн зохиолч СТА Ч.Баттогтох 1987 онд зохиожээ. Тэрбээр нэгэн бүсгүйд сэтгэл алдарч, дурласан мэдрэмжээ энэ дуундаа шингээсэн бөгөөд үг, аяыг нь хамтад нь нэг дор бичсэн гэдэг. Тэгээд 1991 оны “Ая дууны жигүүр” тэмцээнд оролцоход нь МҮОНРТ дүрсжүүлжээ. Түүнээс хойш энэ нь хүн бүрийн мэддэг дуу болсон байна. Хөгжмийн зохиолч Ч.Баттогтох нь 1991 онд продюсер Ч.Баясгалан, дуучин Ч.Амаржаргал нарын хамтаар “Цагаан шөнө” хамтлаг байгуулж байжээ. Тэд 1995 он хүртэл уран бүтээлээ туурвиж байгаад хэсэг завсарлан 2017 оноос эхлэн дахин уран бүтээлээ хийж эхэлсэн байна. Мөн С.Хүрэлбаатар гавьяат жүжигчин С.Хүрэлбаатар дуулж олны хүртээл болгосон энэ дууг дуучных нь зөвшөөрлөөр дуучин Д.Мөнх-Эрдэнэ шинэчлэн дуулсан юм.