images

“Чиний үгүйд”


  МУГЖ, дуучин Б.Сарантуяа, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг нар 1990-ээд оны үед хайр сэтгэлийн холбоотой байжээ. Тэд энэ хугацаандаа “Чиний үгүйд”, “Хавар” зэрэг дуунуудаа дуулж олны талархлыг хүлээж байв. Улмаар нэг хамтлагт харьяалагдаж байхдаа хамт амьдарч уран бүтээлээ туурвиж, тайзан дээр гарч дуулж байсан ч удалгүй тус тусын амьдралыг хөөн хоёр тийш болсон түүхтэй. Түүнээс хойш нэг тайзан дээр гарч дуулалгүй олон жил болсон тэд 2015 онд “Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн ойн тоглолт дээр ахин хамт дуулах болжээ. Энэ нь залуу насны хөөр баяр, дурсамжтай мөчөө дуундаа мөнхөлж гэгээлгээр үлдээсэн нэгэн жишээ гэнэ. Дуучин Б.Сарантуяа "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгөхдөө “Чиний үгүйд" дуу тайзнаас эгшиглээгүй удаж байна. Залуу байсан учраас зүгээр л тэр үеийн эрч хүч, чин сэтгэлээсээ дуулсан. Одоо хүртэл сонсоод догдолдог юм. Хүмүүс ч сонсох дуртай юм билээ. Хааяа FM радиогоор яваа дуулддаг” гэсэн байна. Мөн энэ дуу “Инээмсэглэл” хамтлагийн урын сангийн дуу гэнэ. Хамтлагийнхан анх энэ дууг хэрхэн яаж дуулах талаар удаан ярилцсаны эцэст Б.Сарантуяа, Н.Ганхуяг нарт зориулж бичихээр болжээ. Ингээд үгийг нь яруу найрагч С.Цогтсайхан бичиж, аялгууг нь хөгжмийн зохиолч Б.Цогтдэлгэр хийсэн  аж.