images

Алтантуухай


   Алтантуухай нэртэй хүн Монголд ганц бий. Тэр хүнийг Цамбагарав дахь жижигхэн хүнсний дэлгүүрийнхээ хана, хатавч бүрд онч мэргэн үгс хадсан байдгаар нь хүмүүс андахгүй. Тэрбээр хүүхдүүдийнхээ нэрээр нэрлэсэн “Заяа” дэлгүүрээ хорь дахь жилдээ ажиллуулж байна. Арван жилийн сурагч байхаасаа л өөрийн гэсэн мухлагтай болохыг мөрөөдөж ирсэн тэрбээр “Би хүсэл мөрөөдлөө биелүүлсэн азтай хүн” гэж өөрийгөө хэлдэг. Тиймээс ч С.Алтантуухай арван жилээ дүүргээд их сургуульд оролгүй үйлдвэрийн ажил хийж явсаар 1998 онд Солонгос явж тэнд хэдэн жил ажиллаад буцаж иржээ. Ингээд харь оронд ажиллаж олсон мөнгөөрөө мөрөөдлийн мухлагаа нээсэн байна.

Гэрэл зургийн эх сурвалж: Chuhal.mn