images

Хүүбаатар


Өмнөговь аймгийн уламжлалт гар урчуудын холбооны гишүүн,  гурав дахь үеийн сийлбэрч, зураач Оюунчимэгийн Хүүбаатартай нэрийнх нь тухай ярилцлаа. Монголд түүнтэй ижил нэртэй 37 хүн бий.

   Миний өвөө том зээ хүүдээ баатар хүү болоорой гэж Хүүбаатар нэрийг хайрласан байх гэж боддог. Түүнээс биш асууж байсангүй. Манай Өмнөговь аймагт миний амьдаа хэд хэд байдаг учраас хачирхдаггүй ч байж. Миний мэдэхээр Хүрмэн сумын кино жүжигчин Хүүбаатар гэж бий. Надаас хорь гаруй насны ах сийлбэрч Хүүбаатар гэж ч байдаг. Ер нь бодоод байхад миний амьдаа нар голцуу уран бүтээлч хүмүүс. Мөн манай удмын эрчүүд бүгд баатар нэртэй. Ээжийн том ах Мөнхбаатараас эхлээд Отгонбаатар, Цолмонбаатар, Саранбаатар, Сэргэлэнбаатар, Наранбаатар гээд явна. Багад өвөө намайг Хубилай гэж дууддаг байсан. Харин найзууд Хуба гэж хочилно. Сүүлийн үед Уба гэх болжээ. Би чулуун хөөрөг дээрээ луу сийлдэг юм. Одоо миний тэр луун сийлбэртэй хөөргийг хуба луу гэдэг болсон байна лээ.