images

"Зүүдний учрал"


   Дуучин, ая зохиогч Д.Оюунтүлхүүр, А.Хаянхярваа нарын ”Зүүдний учрал” дуу залуусын амнаас ам дамжин аялагдаж дуртай дуунуудынх нь нэг болжээ. “Цаасан шувуу”, “Ээжийн бүүвэйн дуу” зэрэг дууны эзэн Д.Оюунтүлхүүр нь анх 1989 онд Япон улсад ирж 1990 оноос уран бүтээлээ хийж байв. Зүүдний учрал хэмээх энэ дууны үгийг түүний нөхөр Б.Балдорж бичсэн гэнэ. Дуучин бүсгүйг Японд сурч байхад хайртай хань нь "Эмэгтэйчүүдийн баяр"-аар "Зүүдний учрал" нэртэй шүлэг бичиж явуулсан нь түүний сэтгэлийг ихэд хөдөлгөж шууд ая хийж дуучин А.Хаянхярваатай хамтран дуулах болсноор олонд түгжээ. Улмаар 2006 оны 9 дүгээр сард “Зүүдний учрал” цомгоо гаргасан нь монгол хэлээр гаргасан цөөхөн цомгийн нэг болжээ. Түүнчлэн дуучин бүсгүйд нөхөр гэргийнхээ дуулдаг “Зүүдний учрал”, “Зүрхэнд туссан гэгээ” зэрэг 4-5 дууны үгийг бичсэнээс гадна “Гурван бүдүүн хамтлаг”-ийн “Ижийгээ гомдоох учиргүй”, “Өгөөмрийн хурд” хит дууны шүлгийг бичжээ. Сонирхуулахад, Д.Оюунтүлхүүр нь 1989 оны наймдугаар сард Токио хотноо зохиогдсон долоо дахь удаагийн Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадамд өөрийн зохиосон "Ээжийн бүүвэй" дуугаараа оролцож, Гран-При шагнал хүртэж байжээ. Улмаар "Ээжийн бүүвэй" дуугаа япон хэл рүү орчуулан дуулсан байна. 1990 оны тавдугаар сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 10 цомог, 14  сингл уран бүтээл тус улсад худалдаанд гаргажээ.