images

Гэрэлтхүү


Г.Гэрэлтхүү хүүгийн нэрийн учрыг аав Б.Ганбат нь манай сайтад ярилаа.

   Эхнэр бид хоёр нэг гэрт орсноос хойш хүүхэдтэй болж ер чадахгүй байлаа. Нэг хүүхэд олдсон боловч эндэж, бид найзынхаа таньдаг үзмэрч дээр очсон юм. Баянхонгорын гаралтай, удмаараа үзэж хардаг билиг авьяастай Гэрлээ гэдэг үзмэрч эмэгтэй дээр очиж учир байдлаа хэлэв. Тэр хүн уулын бариа заслын эмчилгээ хийдэг нэгэн. Гэтэл эхнэрийг маань “Та ийм муу бөөртэй юм чинь яаж хүүхэд төрүүлдэг юм” гэсэн. Тэгээд “Би чамайг хүүтэй болгож өгнө” гэж амлалаа. Ингээд нэг сарын хугацаанд сүүн, тосон гээд янз янзын бариа хийж, бөөрний тан уулгав. Бид хоёр ч жилийн дотор хүүхэд олж 2014 онд хүүтэй болсон. Тиймээс би энэ учир бэлгэдлийг бодож биднийг хүүтэй болгож өгнө гэж амласан ачтаныхаа нэрийг оруулан хүүдээ Гэрэлтхүү гэдэг нэр өгсөн юм. Тэр цагаас хойш эхнэр маань үзмэрчтэй сайн найзууд болж одоог хүртэл үзүүлж харуулж, бариа засал хийлгэж байна. Хүүгээ ч мөн үзүүлдэг. Гэрлээ хүүг минь харах болгондоо “Миний хийсэн хүүхэд” гэдэг дээ.

   Сонирхуулахад өнөөдрийн байдлаар Монголд Гэрэлтхүү нэртэй 33 хүн байгаагийн 17 нь 2010 оноос хойш төржээ.