images

“Сургууль минь баяртай”


   "Сургууль минь баяртай" дууг гитарчинхөгжмийн зохиолч, МУУГЗ С.Баатарсүх 1969 онд зохиожээ. Тэрбээр 1966 онд аравдугаар ангиа төгссөн бөгөөд дууны шүлгийг ангийнх нь охин Ө.Тогоо бичсэн аж. Улмаар энэ дуу тухайн үеийн багш нарыг бэлтгэх сургуулийн дуу-хөгжмийн багшийн ангийн оюутан, эстрадын дуучин Х.Галхүүгийн дуулснаар нийтэд түгжээ. Зохиогч С.Баатарсүх хэвлэлд ярихдаа "Энэ бол анх тавдугаар сургуульд зориулж зохиосон дуу байгаа юм" хэмээжээ. С.Баатарсүх 1956 онд 18 дугаар сургуульд анх орж долоодугаар ангиа төгсөөд 1963 оны намраас нийслэлийн тавдугаар сургуулийн наймдугаар ангид орж, суралцсан аж. Тэрбээр наймдугаар ангид байхдаа гитар сайн тоглодог, хоолой салгаж дуулдаг ангийн авъяаслаг гурван охины хамт сурагчдын банзан гитарын чуулга байгуулж урлагийн үзлэг, урлаг соёлын арга хэмжээнд оролцож эхэлжээ. Хэдийгээр хамтлагийн ахлагч байсан ч С.Баатарсүх нь өөрөө дуулалгүй, хамтлагийн охидын дууны дундуур чимэг хийж соло тоглодог байсан гэдэг. Хамтлагийн гоцлол дуучин Ц.Сарантуяа нь өдгөө "Харанга" хамтлагийн аргил гитарчин МУУГЗ Ц.Чулуунбатын төрсөн эгч юм. Тус хамтлаг нь урлагийн үзлэг, уралдаан тэмцээнд амжилттай оролцож, пионер сурагчдын "Харшийн шинэ жилийн наадам"-д дуугаа өргөж, Монголын радиод дуугаа бичүүлж байжээ.

Эх сурвалж: Wikipedia