images

Чингис Раднаев


   Буриадын алдарт дуучин Чингис Раднаев нь ховор сонин нэртэй хүний тоонд зүй ёсоор тооцогддог билээ.  Тэрбээр 2005 оноос анхны цомгоо гаргаж, Буриад улсын филармонид гоцлол дуучнаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд 2020 онд Буриад улсын гавьяат жүжигчин цол хүртэж байв. Мөн "Хамаг Монгол" төслийг эхлүүлж байх үедээ дуучин С.Жавхлантай танилцан нөхөрлөж, "Эжымни" дууг хамтран дуулж байв. Түүний эмээ өвөө нь хамгийн том ач нь учир Чингис хэмээх нэр хайрласан гэдэг. Тэрбээр өдрийн сонинд ярилцлага өгөхдөө "Ямар их зүйл бодож, надад ямар их итгэл найдвар, сайн сайхан ирээдүй ерөөж энэ нэрийг хайрлаа вэ гэж боддог. Нэрэндээ маш их хайртай учир газар унагалгүй өндөрт өргөж, сайн сайхнаар зарлуулж явахыг хичээдэг. Манай нутагт Чингис гэдэг нэрийг хүүхдэд хүндэднэ гэж ярьдаг. Хамаагүй өгдөггүй. Гэхдээ би төрөхөөсөө л Чингис нэртэй одоог хүртэл сайн явж байгаа" хэмээн хуваалцаж байжээ. Сонирхолтой нь тэрбээр түүхэн ном унших дуртай, судалдаг тухайгаа ч хэвлэлд ярьж байв.