images

Шоовдор


   Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Шоовдор 1990 оны 11 дүгээр сарын 20-нд төржээ. Тэднийх Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд амьдардаг байсан бөгөөд түүний аав Баатаржав нь сумынхаа сургуульд биеийн тамирын хичээл заадаг байжээ. 1990 он буюу түүнийг төрөх жилд улсынхаа нэрийг өндөрт өргөж ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч Ц.Шоовдор гавьяат цол хүртэж байв. Энэ баярт үйл явдлыг аав нь ихэд бэлгэшээж уг тамирчны нэрийг охиндоо хайрлажээ.  Б.Шоовдор сургуульд ороод ааваасаа яагаад ийм нэр өгсөн учрыг лавлатал “Аав нь охиноо сайн тамирчин болоорой гээд энэ нэрийг өгсөн” хэмээн тайлбарласан аж. Түүнийг чөлөөт бөхийн дэлхийн дэвжээнд зургаан удаа хүч сорьж, гурван удаа дараалж медаль хүртэхэд нь дасгалжуулагч багш нар нь хамгийн том дэм болсон байна. Харин волейболын спортоор хичээллэн спортын ертөнцөд хөл тавьж энэ спортоор дэлхийд данстай тамирчин болоход нь аав нь нөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн жил “Монгол бахархлын өдөр”-өөр Монгол улсын Гавьяат тамирчин цол хүртсэн билээ. Манай улсад түүнтэй адил нэртэй 1939 онд төрсөн БНМАУ-ын начин Балын Шоовдор хэмээх хүн бий.