images

“Minjinia turgenensis”


    Монгол эрдэмтэд байгаль экологийн салбарт шинэ төрөл, зүйл олж нээн өөрийн болон газар орныхоо нэрээр бүртгүүлэн тэмдэглэх нь цөөнгүй. Тухайлбал, “Nature - Ecology & Evolution” сэтгүүлийн 2020 оны есдүгээр сарын 7-ны дугаарт одоогоос 410 орчим сая жилийн өмнө байсан эртний загасны шинэ зүйлийн талаар хэвлэгдсэн билээ. Тэгвэл тус эртний загасны олдворыг Увс аймгийн нутаг дахь Түргэний тусгай хамгаалалттай газраас олсон бөгөөд Монголын шилдэг геологич нарын нэг Ч.Минжин болон олсон газрын нэрээр “Minjinia turgenensis” хэмээн шинжлэх ухаанд нэршүүлсэн юм. Энэхүү судалгааг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Английн Империал коллеж хамтарч хийн ийм үр дүнд хүрчээ. Тус бүтээлд Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Э.Зориг болон Байгалийн түүхийн музейн судлаач, доктор Я.Ариунчимэг нар оролцсон байна.