images

“Туждаа хамт явах сан”


     Б.Цогоогийн хөгжим, Даг.Жамъянгийн шүлэг “Туждаа хамт явах сан” дууг анх 1972 онд Өвөрхангай аймгийн уран сайханч Цэдэн-Иш, Бямбадорж, Батсуурь, Давааням нар дуулж, Тогоохүү хөгжимдөж радиод бүчүүлсэн байна. Улмаар 1973 онд Нийслэлийн 41 дүгээр сургуулийн хоёр сурагч дуулсан нь энэ дууг илүү олон хүнд хүрэх гарцыг нээж бүх насныхны дуулдаг дуу болсон байна. Учир нь, хөгжмийн зохиолч тэр үед тус сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан тул сурагч Ганболд, Ганбат нараараа дуулуулсан нь тэр аж. Ингээд 1987 онд Булган аймгийн уран сайханч Санжаасүрэн дуулж радиод хоолойгоо бичүүлсэн бөгөөд дуучид 2000 оноос хойш орчин үеийн хөгжмийн найруулгаар дуулах болжээ.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг.