images

“Бусдын нутагт хүү чинь явна”


   “Очирваань уул" уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлч, дуучин П.Бат-Ундрах “Бусдын нутагт хүү чинь явна” дууг 2013 онд дуулж, 2016 онд  хөгжмийн найруулгыг шинэчлэн дуулж олон нийтэд хүргэжээ. Хамгийн анх энэ дууг гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Г.Ариунбаатар нар дуулж байжээ. Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт орших Буурал Мянган, Дугант, Наран тоонот хэмээх уул усыг энэ дуунд магтан дуулдаг байна. Дуучин П.Бат-Ундрах энэ дууныхаа талаар “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Би энэ нутгуудад тоглож өссөн. Энэ дууны үг сэтгэлд дотно. Тиймээс 2013 онд анх дуулж байлаа. Дараа нь гурван жилийн дараа хөгжмийг нь шинэчлэн найруулж олон нийтэд хүргэсэн. Нутгийн уул усаа магтан дуулдаг энэ дуу намайг дуучин болгосон гэж ойлгодог” гэжээ.