images

“Хаврын найраг”


     1980-аад онд төрсөн “Хаврын найраг” дууны хөгжмийг Х.Сэргэлэн, шүлгийг нь яруу найрагч Жан.Шагдар бичжээ. Ардын жүжигчин Г.Хайдавын хүү Сэргэлэн, яруу найрагч Жан.Шагдар нар “Тод магнай”, “Тэмээн дээрээс наран ойрхон” зэрэг дуунуудыг хамтран хийсэн юм. Харин “Хаврын найраг” дууг нь анх Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин, ёочин хөгжимчин Г.Алимаа дуулжээ. Тэрбээр “1983 оны сүүлчээр чуулгын утга зохиолын эрхлэгч Л.Дагвадорж надтай уулзаад, Х.Сэргэлэнгийн хөгжим "Дэлхий минь, хүмүүс минь" гэж ирээд “Чамд нэг дуу өгье” гэлээ” хэмээн ярьжээ. Тэгэхэд Х.Сэргэлэнгийн дуунд дуртай бүсгүй баярлаад авч. Түүнээс хоёр хоногийн дараа Х.Сэргэлэн “Монголын радиод бичүүлэх цаг авчихлаа” гэсээр чуулга дээр ирсэн байна. Тэгэхэд Г.Алимаа “Амжих болов уу, жаахан бэлдэе л дээ” гэхэд “Жан.Шагдарын шүлэг “Хаврын найраг” гэж ахиад нэг дуу бий шүү” гэж. Ингээд хоёрхон хоногийн дотор хоёр дуу бэлдээд шууд радиод бичүүлжээ. Хожим дуучин дуугаа сайн бэлдчихээд Монголын радиод очиж “Дахиад бичүүлж болох уу?” гэхэд “Өмнөх чинь сайхан болсон. Хүмүүс их сонсож байгаа” гэсэн байна. Түүнээс хойш энэ дууг П.Жимсээ, С.Жавхлан, Т.Баясгалан зэрэг олон дуучин дуулжээ.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг.