images

“Мөрөөдлийн дуу”


    1975 онд дэлгэцнээ гарсан “Чимгээгийн төрсөн өдөр” киноны “Мөрөөдлийн дуу”-ны шүлгийг С.Дашдооров, хөгжмийг Д.Жанчив бичжээ. Энэ дуу төрсөн цаг бол зохиолч С.Дашдооровын Монгол кино үйлдвэрт ерөнхий редактороор ажиллаж байсан үе бөгөөд тэрээр шүлэгтээ тухайн үед Хөгжим бүжгийн коллежид багшилж байсан Д.Жанчиваар хөгжим хийлгэжээ. Д.Жанчив нь хөгжмийн зохиолч, удирдаач хүн, дуулах онолын хоёр том ном туурвисан нэгэн юм. Тэр "Мөрөөдлийн дуу"-г анх шавь Хоовойн Галхүү дуулжээ. Түүнээс хойш 1985 онд үлээвэр хөгжимчин Баясгалан гэдэг залуу “Соёмбо” хамтлагтай хамтран дуулсан. Энэ хоёр хувилбарын нэг нь эстрад, нөгөө нь жазз хөгжмийн найруулгатай гэдгээрээ онцлог юм. Ингээд 1970-аад оны дуу 40 жилийн дараа дахин түгэж, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар анх удаа хослон дуулж байв.

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэг.