images

“Алсад суугаа ээж”


    МУГЖ Самандын Жавхлангийн дуулснаар олны хүртээл болсон “Алсад суугаа ээж” дууг одоогоор дэлхийн 70 гаруй орон өөрийн хэлээр дуулаад байна. Энэ дууг ая зохиогч А.Төгсжаргал есдүгээр ангийн сурагч байхдаа зохиосон гэдэг. Харин шүлгийг математикийн багш П.Лхагвасүрэн бичиж түүнд өгчээ. 1994 онд зохиогдсон уг дууг сургуулийн сурагчид ам дамжин дуулсаар 2001 онд гавьяат жүжигчин С.Жавхлан дуулж олны сонорт хүргэсэн түүхтэй. Хөгжмийн зохиолч А.Төгсжаргалын хувьд одоогоор хүүхдийн болон зохиолын 50 гаруй уран бүтээл туурвисан байна.