images

“Чимээгүйхэн ирэх дурлал”


“Хурд” хамтлагийн

Дурлал дуугүйхэн, чимээгүйхэн ирэх юм

Дуулах дуу, ярих ярианд минь тодоос тод илрээ дээ

Томоогүйхэн, гэнэнхэн нас минь хэдийн арилжээ

Торниун болоод идэрхэн үе минь иржээ” хэмээх дуу бол яах аргагүй үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, сэтгэлийнх нь гүн дэх хайрын түүхийг нь эргэн сануулдаг увидастай билээ. “Чимээгүй ирэх дурлал” дуу олон хосыг учруулсан түүхтэй. "Хурд" хамтлагийн үе үеийн тоглолтон дээр хосууд нэгэндээ сэтгэлээ илчилж, гэрлэх санал тавьдаг ажээ. Дууны үгийн зохиогч нь есдүгээр ангийн сурагч байхдаа орцонд дээрх мөрүүдийг холбож шүлэг бичжээ. Харин үүнд “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин МУГЖ Д.Отгонбаяр аялгууг нь хийснээр бүтэн дуу болсон аж. Мөн энэхүү дуу Монголын анхны рок баллад дуу гэдгээрээ гарч ирж, уянгын дууны стил жанрыг үндсээр нь өөрчилж байв. Сонирхуулахад, "Хурд" хамтлаг одоогийн байдлаар урын сандаа 250 гаруй дуу, 120 орчим клиптэй. 2013 онд хамтлагийнхаа 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа “Алтан пянз” хэвлүүлсэн бөгөөд пянзаа АНУ-ын “Erika records” студид хэвлүүлсэн. Энэхүү пянзанд хамтлагийн хамгийн шилдэг “Чоно”, “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Чи минь байгаа болохоор”, “Эх орон”, “Зураг шиг бүсгүй”, “Чимээгүй ирэх дурлал”, “Ээждээ”, “Болтугай” зэрэг есөн дуу багтсан юм.