Каннын кино наадмын улаан хивсний ёслолд монгол загвар өмсөгч оролцов
Өнөөдрийн Фото
2023-06-12
76 дахь удаагийн Каннын кино наадмын улаан хивсний ёслолд Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэнгийн эхнэр топ модель Х.Байгальмаа оролцжээ. Тэрбээр монгол загвар зохион бүтээгчийн “Precious fashion house” урлангийн даашинзаар гоёсон бөгөөд 2022 оны Каннын кино наадамд охин С.Нандингийн хамт мөн оролцож байв.