images

“Чиний харцанд”


   “Чиний харцанд” дуу ая зохиогч, продюссер Т.Ангирмаагийн анхны бөгөөд хайртай бүтээлийнх нь нэг гэнэ. 2000 оны үед тэрбээр олон өдөр сэтгэлээ чилээж, шаналгасны эцэст үг аяа зохиож, дуугаа бүтээжээ. Тэгээд гарсан даруйдаа л залуусын дуртай дууны нэг болж, эзэнтэй дуу хэмээн яригдах болсон байна. Учир нь Т.Ангирмаа нэг удаа ярилцлага өгөхдөө “Миний бүтээлийн тодорхой хувь нь эзэнтэй байдаг. Зүгээр сууж байхад аялгуу төрнө гэдэг хэцүү. Ямарваа зүйл сэтгэлийг минь хөдөлгөж, би түүнийг мэдэрч байж дараа нь бүтээлээ хийдэг. Ингэж бүтсэн дуунууд удаан настай байх шүү. Түүнтэй адилхан” гэж хуваалцаж байжээ. Мөн тэрбээр анхны хайрдаа зориулж бичсэн тухайгаа ч дурдсан байна. Сүүлд урлаг соёлын олон уран бүтээлчид сэргээн дуулсны дотор “Киви” хамтлагийнхан ч байгаа юм.