images

“Хүсэл”


     Хөгжмийн зохиолч Д.Дорлиг, яруу найрагч У.Баярсайханы бүтээл Д.Намсрайноровын дуулсан “Хүсэл” дуу 2016 онд бүтжээ. Д.Дорлиг “Ахад нь нэг аялгуу байна. Чи сонсоод таалагдвал шүлэг бичээд өгөхгүй юу” хэмээн У.Баярсайханд хандсанаар дуу бүтэх эхлэл тавигджээ. Ингээд өглөө ажилдаа явах, орой харих, ийш, тийш явах бүртээ өнөө аялгуугаа машиндаа сонсож явсаар гурван хоногийн дараа хайрын шүлэг бичсэн гэнэ. Хөгжмийн зохиолчийн бодсон санаснаар хайрын тухай шүлэг ирсэнд дуучин Д.Намсрайноровоор дуулуулахаар шийджээ. Тэгээд түүн рүү утасдавал “Юу ч гэсэн эхлээд сонсъё” гэсэн байна. Сонссоныхоо дараа “Ёстой л миний хоолойнд тохирох дуу байна даа. Би сүүлийн үед нэг их шинэ уран бүтээл хийгээгүй. Үүнийг төлөвлөгөөндөө шууд багтаалаа” гээд хэдхэн хоногийн дотор хөгжмийн найруулга, дүрс бичлэгийг нь хийсэн аж.

Эх сурвалж: news.mn