images

“Амгалан эх дэлхий минь”


  Энэ дууны шүлгийг яруу найрагч Ш.Дулмаа 1980-аад оны дундуур бичжээ. Тухайн үед Байгаль орчныг хамгаалах яамнаас нэгэн дууны уралдаан зарласан нь байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах сэдэвтэй байв. Дараа нь тус тэмцээн олон жил зохиогдоход яруу найрагчийн хоёр ч уран бүтээл тэргүүн байрын шагнал хүртжээ. Нэг жилийнх нь уралдаанд  “Алтанзул” хэмээх дуу нь гарч ирсэн бол нөгөө жил нь “Амгалан эх дэлхий минь” хэмээх энэ дуу цойлж байсан аж. Аяыг нь хөгжмийн зохиолч Д.Баттөмөр хийж, Д.Банзрагч дуулснаар олонд хүрсэн байна. Ш.Дулмаа zindaa.mn сайтад энэ тухайгаа ярихдаа

“...Амь аминаасаа уяатай

Амгалан эх дэлхий минь

Ханагархан дэлгэрхэн чамайгаа

Хайрлахын заяатайдаа бахархдаг... гэж бичсэн мөртүүдэд эх орноо хайрлаж, түүндээ сэтгэл хангалуун байна гэдэг жинхэнэ эзэн хүний хайр байдаг юм. Энэ хайрыг энэ дуунд шингээе гэж зорьсон юм” гэжээ.