images

“Хүмүүн төрөлхтөн”


     Энэ дууны ая нь Японы үндэсний дуу бөгөөд Шёовагийн үе буюу 1937 онд анх шинэ төмөр замын дуу болон мэндэлж байжээ. Шёовагийн үе гэдэг нь Хирохито эзэн хааны засагласан 1926-89 оны үеийг хэлдэг. Энэ дуугаар төмөр замчид бусдад галт тэрэг хөдлөх болсныг мэдэгдэх, галт тэрэгний дотоод үйл явдлыг мэдээлэх зэргээр ашиглаж байж гэнэ. Дэлхийн цөөнгүй улс оронд энэ дууны аяыг ашиглан олон сэдвийг хөндөж дуу болгосон талаар тэмдэглэгджээ. Харин манай улсад эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалж магтсан “Хүмүүн төрөлхтөн” дуу болон дэлгэрсэн түүхтэй. Энэ дууны үг нь мөн л өөрийн түүхтэй. 1929 онд "Уран үгсийн чуулган" хэмээх Монголын шинэ үеийн зохиолчдын бүтээлийн анхны түүвэр хэвлэгдэхэд нэг эмэгтэйн бүтээл орсон нь тухайн үеийн Намын Төв Хорооны эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч Д.Цэрэнлхамын "Эмэгтэйчүүдийн дуу" шүлэг байжээ. Шүлгийн эх хувилбар нь цаг үеэсээ шалтгаалж багахан засвар хийж дуулагдсаар эдүгээ 91 дэх жилтэйгээ золгож байна.