images

Хөгшин банхарын шүд ордоггүй жинсэн өмд


Зохиолч Дамбын Төрбатын хууч

     Бар жилийн налгар сайхан намар Ш.Cүpэнжaв, Д.Уpиaнхай, Б.Хүрэлбаатар, Ц.Чимэддорж нарын бүрэлдэхүүнтэй яруу найргийн шигшээ бaг Apвaйxээp xотыг зоpин гарсан юм. Их Гайтавын 70 насны ойн угтал арra xэмжээ бoлгож, MЗЭ, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын rазap xамтpан “Уран үгсийн чуулган” зохиохоор болсон нь тэр юм. Ийн замд салхи татуулан давхиж ахуйд ганц нэг айлаар бууж ypyyл чимчигнэсэн намрын айраг залгилж явлаа. Нэгэн хот айлд дөрөө мултлах үед өнөө л алгуур тайван зангаараа Урианхай авгай хамгийн сүүлд орж ирсэн хэрэг л дээ. Гэтэл босго алхав уу үгγй юу дөрвөн нүдтэй улаан халтар банхар хар хур хийгээд явчих нь тэр. Гэрийн эзэд ч яав ийв болон сандарч, бид ч урчихав уу гэлцэн тэвдэв. Харин эрхэм хүн л тайван байж “Өө зүгээр зүгээр. Миний жинсэнд энэ зэргийн хөгшин банхарын шүд орохгүй” хэмээн алиалж өнгөрлөө. Тийн бид замын турш инээж хөхрөлдөн шөнө дундын үед Арвайхээр хотын тохилог буудалд ирж хоноглов. Чингэтэл хар үүрээр хэн нэгэн хаалга балбaн cэpээxэд “За Төрөө минь, цаадуул чинь шартаад үхэх гэж байх шиг байна” хэмээн Сүрэнжав гуай зовлон мэдэх хүний хувьд xөл хөнгөн хөдөлж, түгжээ мулталвал буудлын үйлчлэгч авгай нүд нь орой дээрээ гарчихсан, “Танайхны нэг нь ...” гэх нь тэр. Зүрх палxийгээд л явчихлаа. Тэдний өрөөнд яаж орсноо ч мэдсэнгүй. Урианхай ахын унтсан орны даавуу нэл цус. Ц.Чимэддорж, Б.Хүрэлбаатap хоёр балмагдсан янз илэрхий, хар цагаан дуугуй. Айсан гэж юүхэв. Чингэтэл угаалгын өрөөнд ус гоожих сонсдож Урианхай ах еp юу ч бoлоогүй юм шиг нүүр гараа арчсаар гарч ирэв. Бид инээлдлээ. Мань эр даган хүд хүд инээснээЯасан бэ?” гэнэ. Тэгснээ орныхоо даавууг xаpж ”Ээ харла аа. Өнөө хөгшин банхарын л ажил болж таарлаа” гэж билээ.

Д.Урианхайн зохиолын эмхэтгэлийн 10 дугаар ботиос.