images

“Гоо марал”


    “Гоо марал” дууны шүлгийг яруу найрагч М.Цэрэнтогтох 2013 онд бичжээ. Тэр жил түүний сайн найз нь охинтой болж, Гоо марал хэмээх нэр өгсөн байна. Тэгээд М.Цэрэнтогтохоос охиндоо зориулж “Гоо марал” гээд шүлэг бичиж өгөөч гэж хүсжээ. Хариуд нь тэрбээр “Гоо марал гээд хүүхэд магтахаар онц биш юм байна. Ер нь эмэгтэй хүнийг магтсан хайрын тухай шүлэг бичиж өгье" гэсэн гэдэг. Шүлгээ ч бичиж өгөөд байж байтал жилийн дараа хөгжмийн зохиолч О.Эрдэнээтэй танилцаж, шүлэгтээ аялгуу бичүүлж дуу болгох боломж тохиосон байна. Тэгтэл ахиад л дуулагдахгүй гурван жил болсны дараа дуучин МУСТА Л.Сөрөлт дуулж олны түмний хүртээл болгожээ. Дашрамд дурдахад, яруу найрагч М.Цэрэнтогтох энэ дуугаараа нэрлэсэн тоглолтоо 2018 онд хийж байв.