images

Цыган төлөгчтэй учирсан минь


     Эрхүүгийн их сургуулийн орос хэлний бэлтгэлд очоод удаагүй байсан үе. Хотын жаалуудыг дуурайгаад төрсөн өдрөө тэмдэглэчих санаатай нэг өдөр хэдэн шил вино аваад дэлгүүрээс гарч явтал ихээхэн эрээн мяраан хувцастай залуухан эмэгтэй тааралдсанаа учир зүггүй олон юм яриад гараас минь хөтлөөд аваад явах нь тэр. Угаасаа орос хэлэнд маруухан би түүний ярьсныг сайн ойлгосонгүй. Сонин зардаг мухлагийн apaap намайг шахаж оруулж байгаад гарын минь aлгыг ихэд хичээнгүйлэн үзсэнээ, тун удалгүй их баяжих юм байна гэж мэргэлэв. Тэгснээ үл ойлгогдох өөрийнхөө хэлээр дуржигнатал ярьж, гартаа атгасан зоocoopoo xaмаг хувцас болоод биеийг минь ариусган адислаж эхлэх нь тэр. Хөдөлж ч болдоггүй, зогсоогоороо хөшиж орхиж. Нэг харсан чинь цүнхэнд байсан хэдэн шил дарсыг минь юу ч үгүй хамж харагдана. Нөгөө гипноздуулна гэдэг нь болжээ. Яаж ухаан орсон юм бүү мэд, хамаг юмаа арайхийж түүний гараас салгаж аваад мухлагийн араас ум хумгуй зугатан гарч иртэл, нэгэн цэргийн хүн над руу дөхөн ирж инээмсэглэснээ “Залуу минь хэчнээнийг алдав?” гэж байна. Хармаагаа ухаад үзтэл, дараа сарын стипенд бууx хүртэл хоолондоо үлдээсэн арван хэдэн рубль аль хэдийн дашийшог болсон байлаа. Эргээд xapтал нөгөө төлөгч бүсгүй мэдээж аль хэдийнэ арилж өгчээ. Ингэж анх цыган хэмээх сонин улсуудтай нүүр тулан танилцаж байж билээ.

Ш.Пүрэвсүрэн “Миний орчлон ХХ зуун” номоос