images

"Хоёр Маргаз уул"


     “Бүстийн цэнхэр нуур”, “Багшийн алдар” “Зүрхний цэцэгхэн чамдаа”, “Мартагдашгүй хайр”, “Зүрхний лимбэчин бүсгүй” зэрэг олон дуугаараа танигдсан Завхан аймгийн хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдангийн өөр нэгэн алдартай дуу бол “Хоёр Маргаз уул” дуу юм. Энэ дуу Завхан аймгийн Сант сумын сүлд дуу бөгөөд Монголын их элсний өмнөхөн их, бага хоёр Маргаз уул байдаг ажээ. Дууны үгийг Ц.Лэгдэнжав гэдэг настай хүн бичсэн бол дууг морины Б.Батболд дуулсан юм. Уг дуучнаар дуулуулах саналыг яруу найрагч нь гаргасан байна. Б.Батболдыг уулзахаар дуудуулахаар нь яваад ороход өндөр настай, том хүрэн өвгөн сууж байсан гэдэг. Тэгээд “Танай аав ээжтэй залуу насандаа сайхан нөхөрлөж явсан, ажил амьдралын холбоотой, тийм учраас заавал чамаар дуулуулна” гэжээ. Настай хүний өмнөөс “Үгүй” гэхийн аргагүй тул зөвшөөрсөн байна. Мөн дуучны багш, энэ дууны аяыг зохиогч Ж.Цэвээнравдан ч энэ саналыг уламжилж байв. Гэвч дуулахаас эмээж, тойрсоор явтал нь хөгжмийн зохиолч уурлаж, Төмөр замын чуулгын тайзан дээр хөгжмийн найруулгыг нь гарт нь атгуулаад “Одоо тавиад дуулаад үз” гэжээ. Ингээд орой нь шууд студид очиж дуулсан байна. Харин Завхан аймгийн зарим сумын 90 жилийн ойгоор энэ дууг дуулж явахад нь Сантмаргац сумын нэгэн залуу Баян нуурын хөвөөн дээр очиж зураг авч клип хийх санал тавьсан нь тэр дороо ажил хэрэг болсон түүхтэй ажээ.